• УОК:Маргаашийн Туркийн нислэгээр шаардлагатай гэвэл ХӨСҮТ-ийн эмчийг түргэн оношлууртай нь хамт явуулна

    2020-03-17

    УОК-ын хуралдааны дараа Шадар сайд бөгөөд УОК-ын дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд өгсөн мэдээллийн үеэр “Гадаадад байгаа олон мянган монголчууд халдвар авчихсан, тээгч болоод явж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрч байна” гэв.

    Тэрбээр ” Зөвхөн Монголд орж ирээгүй гээд хувиа бодсон байж болохгүй. Иргэдтэйгээ байнга холбоотой байх,зөвлөгөө өгөх, зохион байгуулалтыг бий болгох нэн шаардлагатай боллоо.

    БНСУ-д гэхэд 48 мянган Монгол иргэд оршин суудаг.

    Халдвар авсан иргэд рүүгээ дайраад хэрэггүй, хэнд ч тохиолдож болох зүйл. Эх оронтой учраас иргэдээ татаж авах ёстой.

    Үргэлжлүүлэн нэн даруй татаж авах ямар хүмүүс хүсэлт гаргаж байгааг судалж байна. Цаана нь хичнээн хүн үлдсэн байгааг судалж байна. Шаардлагатай гэвэл чартер нислэгийг дахиад хийнэ” гэлээ.

    Мөн “Онгоцонд суулгахдаа халуунтай хүмүүсийг суулгахгүй. Маргааш Туркийн нислэг дээр ХӨСҮТ-ийн эмчийг түргэвчилсэн оногшлууртай нь хамт шаардлагатай гэвэл явуулна.

    Тийм сэжигтэй хүн байвал тэр дор нь оношлоод хариуг нь гаргаад ирэх хэрэгтэй байна. Шаардлагатай бол Мэргэжлийн хяналтаас ч явуулна” гэв

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • монгол муухай гээд гадагшаа гарсан хѳрѳнгѳтэй мѳнгѳтэй албан тушаалтаны ах дүү хамаатан садангууд цагаа тулахаар эх орон гэж наашаа зүтгэдэг болжээ

    Холбоотой мэдээ