• Халуунтай байсан хоёр иргэнийг шинжилгээнд хамруулахыг БНСУ-ын талаас хүссэн боловч боломжгүй гэсэн

    2020-03-17

    Гараад харилцааны сайд Д.Цогтбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

    “Москва дээр, Берлиний нисэх буудал дээр давхар давхар шалгахад халуунгүй гэж байсан боловч онгоцонд орж ирээд халуурч эхэлсэн

    Солонгос өөрийн дэг журам,дотоод онцгой нөхцөл байдлын зохицуулалттай. Гадаад,өөрийн иргэн хамаагүй нэг л систем үйлчилж байгаа гэж бид нарт хэлж байгаа. Ямар нэгэн тодорхой эзэнтэй, иргэн гомдлоо бидэнд хэлвэл бид нар эндээс арга хэмжээ авч, лавлагаа тодруулах хийх боломжтой.

    Солонгост нэг хүнд 160-200 мянган вонн төлж байж тест хийлгэж байгаа . Бид маш олон удаа энэ шинжилгээг хийлгэж байж онгоцонд суулгах саналыг тавьсан ч зөвшөөрөөгүй. Шинж тэмдэг илрэх л юм бол тест хийнэ гэсэн.

    Өчигдөр гэхэд БНСУ-аас ирсэн хоёр хүн тэнд үлдсэн. Нөхөр нь халуураад, эхнэр нь хамт үлдсэн. Тэр хоёр хүн шинжилгээ хийлгэе гэхэд Солонгосын талаас боломжгүй гэж хариулсан. Яг шинж тэмдэг нь яг илрээгүй байна. Тийм учраас өөрийгөө ажиглаад, гэртээ тусгаарлагд гэсэн хариу өгөөд явуулж байх жишээтэй.

    Аль ч оронд яг ийм зарчим үйлчилж байгаа. Турк улс ч гэсэн шинж тэмдэг илрээгүй хүн болгоныг тест хийх боломжгүй гэсэн.

    Иргэдээ шинжилгээнд хамруулаагүй учраас өөрсдийнхөө иргэдийг хооронд нь харьцуулахгүй, маскыг нь авахуулахгүй, хоол идүүлэхгүйгээр авчирсан” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ