• Ө.Энхтүвшин:Сургууль, цэцэрлэг ирэх сарын 1-нээс орох эсэх асуудлаар БСШУЯ-наас санал оруулж ирнэ

    2020-03-17

    Монгол Улсын Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин:

    Өчигдөр орой УОК-ын гишүүдэд коронавирусийн халдвар илэрсэн гэдэг мэдээлэл ирсэн. Үүнийг дахин нягтлаад ЭМЯ-наас олон нийтэд мэдээлсэн. Бид гадаадад байгаа иргэдийг татаж авна гэдэг байр суурьтай байгаа. Үүнийг эрсдэлтэй ажил гэдгийг мэдэж байсан. Тийм ч учраас бэлтгэлээ хангасан. Өнөөдөр тэдгээр хүмүүсийн ойр 750 орчим иргэн байгаа. Тэдгээр хүмүүсийг аль болох нэг өрөөнд цөөн хүн байхаар байранд тусгаарласан. Тэдгээр хүмүүсийг хяналтад авч, ойр ойрхон халууныг нь үзэж, оношлоод эмчлэх ажил хийгдэж байна.
    Иргэд тайван байх хэрэгтэй. Бид бэлтгэлээ хангасан, хяналтдаа байлгаж байна. Түрүүний Франц иргэн шиг ийш тийшээ яваагүй. Хяналтад байгаа.

    Мөн мэдээллийг зөвхөн УОК-оос авч бай. Буруу, өдөөн хатгасан, мушгисан мэдээлэл коронавирусээс илүү аюултай гэдгийг хэлмээр байна.

    Халдвар авсан гурван иргэн рүүгээ дайрч, давшилж болохгүй. Сэтгэл санааг нь тайван байлгах хэрэгтэй.
    Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Хугацааг сунгах уу үгүй юу гэдгийг БСШУЯ-наас оруулж ирнэ. Энэ асуудлыг яаралтай шийдэхийг холбогдох яаманд өгсөн.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ