• Д.Сарангэрэл:Францын иргэнийг эмчилж чадаж байна,эрүүл мэндийн салбарынхандаа найдаж болно

    2020-03-17

    УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээллийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар хийлээ.

    Баян-Өлгий аймагт Казакстан улсад сурч байсан олон тооны оюутнууд ирснээс 196 тохиолдлыг тусгаарласан. Одоогоор коронавирус илрээгүй боловч өндөр эрсдэлтэй гэж үзсэний улмаас аймгийн Онцгой байдлын комисстой цахимаар хуралджээ.

    Мэдээллийн эхэнд Шадар сайд Ө.Энхтүвшин “Голомттой улсуудад амьдарч байсан учраас эрсдэлтэй ажил гэдгийг мэдэж байсан.

    Хэн хэний хажууд сууж ирсэн, хавьтал болсон нь тодорхой болсон. 750 орчим иргэд ирснээс аль болох нэг өрөөнд цөөн тоотой байхаар байрлуулсан, үзлэг хийгдэж байна. Ойр ойрхон халуун үзээд, онишлосноо дахин нягталж оношлоод, халдвар авсан иргэдээ эмчлэх нь ойрын зорилгоо олж байна. Үүн дээр тайван байх зүйтэй. Үүнийг тооцож, бэлтгэлээ хангасан байсан.

    Буруу,өдөөн хатагсан, мөшгөсөн мэдээлэл нь коронавирусээс илүү аюултай” гэв.

    Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Дэлхийн 160 орчимд 180 мянган хүн халдвар авсан байна. Анхны коронавирусын халдвартай францын иргэний биеийн байдал тогтвортой, амин үзүүлэлтнүүд бүгд тогтвортой байна.

    Манай эмч нар эмчилж чадаж байгаа.

    Ойрын хавьтал болж бүртгэгдсэн 88 хүний давтан шинжилгээгээр сөрөг гарсан боловч 14 хоногоо гүйцээх гээд байлгаж байгаа.

    Онгоцонд хамгийн ойр суусан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж, 66 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.

    Эмчилгээний тухайд ДЭМБ-ээс шинэ коронавиурсын халдварын үеэр ямар тоног төхөөрөмж ашиглах,ямар эмчилгээ хийнэ гэж заасан Монгол улс бүгдийг хийж байгаа. Манай эмч нарын хувьд амьсгалын замын цочмог өвчлөлийн туршлагатай.

    Гурван сарын турш халдвараас урьдчилан сэргийлж хамгаалалт хийж чадсан. Гэхдээ агаар дуслын замаар халдварлаж байгаа учраас аль ч улсын хэн нь ч өвдөх  магадлалтай.

    Бид цаашдаа эмчилгээтэй холбоотой асуудал дээр онцгой анхаарч байна. Засгийн газар, УОК шуурхай хуралдаж эрүүл мэндийн салбарын, тэр дундаа бэлэн байдлыг хангах, чадавхийг хангах чиглэлд шуурхай арга хэмжээ авч, амьсгалын аппарат, эм,тариа, хүнээ бэлдэх гээд бүх зүйл дээр анхаарч байна.

    Эхнийхээ өвчтөнөө эмчлээд нааштай байгаа учраас эрүүл мэндийн салбарынхандаа найдаж болно.

    Хувь хүн нууцтай холбоотой асуудал маш чухал. Хүний нэрийг тэр болгон зарлах учиргүй. Солонгосоос ирсэн 2 хүний биеийн байдал тогтвортой, Берлинээс ирсэн нэг хүний биеийн байдал хүнд байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ