• МХЕГ: Тусгаарлалтаас гадуур үлдсэн хүн байхгүй

    Тусгай үүргийн онгоцоор БНСУ, Берлинээс ирсэн зорчигчдын дүрс авахаар хоёр зураглаач явсан. Тэд ирэхдээ тусгаарлагдаагүй гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар мэдээлэл хийв.

    Тэрбээр “Гуравдугаар сарын 15-нд БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдыг Буянт-Ухаа боомтын хилийн мэргэжлийн хяналтын хоёр улсын байцаагч хянаж ажилласан. Уг нисэх онгоцоор 244 зорчигч ирснээс 10 хүнийг ХӨСҮТ-д, 50 зорчигчийг Цэргийн төв эмнэлэгт, 184 хүнийг Энх саран сувилалд тусгаарласан. Нислэгийн багийн 12 ажилтан болон манай хоёр байцаагч 14 хүнийг мөн Жаргалантын аманд тусгаарласан. Тухайн үед сэжигтэй хүн байгаагүй. Харин Эмнэлгийн байгууллагын шинжилгээний дүнгээр коронавирус илэрсэн гэдгийг баталсан.

    Дараагийн тусгай рейсийн Берлин Москва чиглэлийн онгоц өчигдөр буусан. 231 зорчигч ирснээс ХӨСҮТ-д 48, 186 зорчигчийг “Амар” зочид буудалд шилжүүлсэн. Нислэгийн багийн 9 хүнийг мөн “Амар” зочид буудалд ажиглалтад авсан.

    Мөн өчигдөр орой Токиогийн рейсээр 256 зорчигч ирсэн. 25 хүнийг ХӨСҮТ, 56 хүнийг Цэргийн төв эмнэлэг, 53 Парк зочид буудал, 76 хүнийг Наранбулаг, 45 зорчигчийг Жаргалантын сувилалд тусгаарласан. Мөн нислэгийг багийн гишүүдийг Жаргалантын сувиал болон Энхсаран сувилалд тусгаарласан.

    Тиймээс гадуур яригдаж байгаа шиг сэжигтэй зорчигчдыг тээвэрлэж ирсэн онгоцны хүмүүсийг тусгаарлаагүй гэх мэдээлэл ташаа.. Мэргэжлийн хяналтын байгууллага, ХӨСҮТ, Онцгой байдлын газар хамтран бүх иргэнийг тусгаарласан” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Монголд монголын түүхэнд анх удаа эх орон ард түмэндээ эд материал хэрүүл маргаан хохиролгүй коронавирусын эсрэг тэмцэж авч буй энэ  үйл ажиллагаа зүй ёсоор тооцогдох болж байна.иймд энэ тэмцлийг дэлхийн хэмжээнд вирус үгүй болтол нэг ч хариуцлага алдалгүй бүгд идэвх зүтгэлтэй ухамсартай дотоод гадааддаа хамтран үргэлжлүүлээрэй монголчууд аа ,, эрүүл биед саруул ухаан сайн сайхан монгол бн төлөө .баярлалаа бүгдэд нь амжилт,:-)

    Холбоотой мэдээ