• СЕХ: Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалтын цахим бүртгэл эхэлж байна

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороодод сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг томилон ажиллуулна.  

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62, 64 дүгээр тогтоолоор Монгол Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбоотойгоор цаг үеийн нөхцөл байдалтай үйл ажиллагаагаа уялдуулж аймаг, нийслэлийн шат шатны сонгуулийн хороодод ажиллах, сургалтад хамрагдах төрийн албан хаагчдыг Сонгуулийн ерөнхий хорооны www.gec.gov.mn цахим хуудсаар бүртгэж эхэллээ.

    Бүртгэл дараах хуваариар хийгдэнэ:

    Аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд ажиллах ажилтны бүртгэл

    2020.3.17- 2020.3.24

    Сум, дүүргийн сонгуулийн хороонд ажиллах ажилтны бүртгэл

    2020.3.17- 2020.3.31

    Хэсгийн хороонд ажиллах ажилтны бүртгэл

    2020.3.17- 2020.4.10

    Цахим хуудсанд хандан бүртгүүлсэн төрийн албан хаагчдад цахим хаягаар нь сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Цахим сургалтад хамрагдсан албан хаагчдад гэрчилгээ олгох болно.

    Эх сурвалж: Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ