Австралийн эрдэмтэд коронавирусыг эмчлэх эмийг гарган авч, хүн дээр туршиж эхэллээ

2020-03-17

Австралийн судлаачдын баг коронавирусыг эмчлэх эмийг гарган авчээ.

Queensland-ын Их сургуулийн Клиник судалгааны төвийн захирал Дэвид Патерсон коронавирусыг дарах хоёр төрлийн эмийг нээн илрүүлснээ мэдэгджээ.

Хоёр эмийн нэгийг нь Австралид коронавирусын халдвар авсан нэгэн өвчтөнд туршилтаар хэрэглэж үзсэн бөгөөд ингэхэд цусан дахь вирусыг алга болгож, бүрэн эдгэрсэн нь лабораторийн нарийвчилсан шинжилгээгээр батлагдсан байна.

Гэхдээ одоохондоо үүнийг өвчний эмчилгээ гэж нэрлэж болохгүй харин үр дүнтэй эмийн бүтээгдэхүүн гэж нэрлэж болох юм гэжээ.

Судлаачдын багаас энэ сарын сүүлээр Австрали улсыг бүхэлд нь хамарсан эмийн туршилтыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Тодруулбал, нийт 50 эмнэлгийн өвчтөнүүдэд хоёр эмийг дангаар нь мөн хамтад нь хэрэглүүлж үзэх аж. Click To Tweet Энэхүү хоёр эмний хувьд ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэж эрдэмтэд үзэж байна.

Энэхүү хоёр эм нь Австралид бүртгэлтэй бөгөөд эмийн сангуудад худалдаалагддаг ажээ.

Эх сурвалж: news.com.au

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ