• Я.Буянжаргал:Гавьяаныхаа амралтад гарсан эмч нарыг дүүргийн эмнэлгүүдэд хуваарилан ажиллуулж байна

    2020-03-17

    ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал  дараах мэдэллийг өглөө.

    Улсын хэмжээнд 2239 хүнийг тусгаарлан ажиглалтад авсан. Өнөөдрийн  байдлаар 1330 хүн тусгаарлан, ажиглалтад  байна.

    Сэжигтэй 293 тохиолдлыг бүртгэж шинжилгээ хийсэн. Онош батлагдсан дөрвөн тохиолдол байна. Өчигдөр Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 256 хүн ирсэн. Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарласан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан.

    Берлин-Москвагийн чиглэлийн онгоцоор 231 иргэн ирсэн.  Хилийн боомтуудаар олон улс дамжсан иргэд ирсээр байгаа.

    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын хилийн боомтоор Австрали, Тайланд, Филиппин, Солонгос, Канад, ОХУ, Франц, Турк зэрэг улсаар дамжсан иргэд орж ирж байгаа ажээ.

    Цэргийн төв эмнэлгийг өчигдөр бүрэн тусгаарласан. Тухайн эмнэлгийн 570 орон дээр үзүүлж  байсан тусламж үйлчилгээг нэгдүгээр эмнэлэг рүү шилжүүлсэн.

    Улсын III эмнэлэгт тархи болон зүрх судасны үйлчилгээг үзүүлж байгаа.

    Дүүргийн эмнэлгүүд нийт орныхоо 5-10 хувийг эрчимт эмчилгээний чиглэлээр ашиглах бэлтгэлийг ханган ажиллаж байна.  Эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, тархвар судлалын чиглэлээр  гавьяаныхаа амралтад гарсан  хүмүүсийг хуваарилан ажиллаж байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ