Apple-ийг шударга бус өрсөлдсөн хэмээн 1.1 тэрбум еврогийн торгууль ноогдуулжээ

Францын Монополийн Эсрэг агентлаг АНУ-ын мэдээллийн технологийн Apple компанийг бүтээгдэхүүнээ (“iPhone-аас бусад”) түгээхдээ “өрсөлдөөний эсрэг арга” хэрэглэсэн хэмээн буруутгажээ. Энэ тухай 3-р сарын 16-нд Францын агентлагийн мэдэгдэлд дурджээ. 1.1 тэрбум еврогоор торгох шийдвэр гаргасан аж.

Үүнтэй ижил шалтгаанаар Tech Data, Ingram Micro зэрэг хоёр компанийг бас торгожээ. Тэд тус бүрдээ 76.1 сая евро, 62.9 сая евро төлөх шаардлагатай болсон байна.

Тодруулбал, Apple ба түүний хоёр бөөний агентууд хоорондоо өрсөлдөхгүй, дистрибьютерүүдийн хооронд өрсөлдөөн гаргахгүй гэж тохиролцсон байжээ. “Ингэснээр тэд Apple-ийн бүтээгдэхүүний бөөний зах зээлийг өрсөлдөөнгүй болгосон” гэж Монополийн эсрэг агентлагийн мэдэгдэлд дурджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ