• Д.Нарангэрэл:Монгол Улсад COVID-19 гарах эсэх нь цаг хугацааны асуудал байсан

    2020-03-17

    Монгол Улсын гурван иргэн COVID-19  ийн халдвар авч батлагдаад байгаа билээ. Тэдгээр иргэдийн ойрын хавьтал  111 иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авч байгаа гэх мэдээллийг ЭМЯ-наас өглөө.

    Монгол Улсын гурван иргэн COVID-19  ийн халдвар авч батлагдаад байгаа билээ. Тэдгээр иргэдийн ойрын хавьтал  111 иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авч байгаа гэх мэдээллийг ЭМЯ-наас өглөө.

    Тус яамны газрын дарга Д.Нарангэрэл:

    Онгоцонд хоолоор үйлчлээгүй,  иргэдийг амны хаалтаа авахгүй, аль болох хоорондоо ярихгүй байх зөвлөмж өгсөн тул онгоцонд халдвар дамжсан байх эрсдэл багатай. Шинээр халдвар авсан 3 хүний бүх хавьтлуудыг тогтоон ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч байна. Солонгосоос ирсэн хоёр хүн эмнэлэгт үйлчлүүлж байгаад ирсэн. Тэгэхээр аль ч улсын эрүүл мэндийн байгууллагууд халдвар авах эрсдэлтэй. Иргэд аль болох гэрээсээ гарахгүй, эмнэлгээр явахгүй байх нь зүйтэй.

    Ер нь Монгол Улсад COVID-19 гарах эсэх нь цаг хугацааны л асуудал байсан. Бид ард иргэддээ анхааруулж хэлж, ярьж, зөвлөгөөг өгсөөр ирсэн. Тиймээс айж, сандрах зүйл байхгүй.

    ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэх нь чухал.

    Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг Монголд ирэхэд бүх бэлтгэлийг хангасан  байсан.

    Өвчний шинж тэмдэгтэй байж болзошгүй хүмүүсийг шууд тусгаарлаж, тэр даруйд шинжилгээ авсан. Өвчний шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг амралт, сувиллын газарт тусгаарласан.  Тусгаарлалт хийж бэлэн байдлаа хангаж ажилласан.

    Энэ онгоцонд ирсэн бүх хүмүүс байх ёстой газраа хяналтад байгаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ