УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас танил тал, найз нөхөд болоод өөрийн компанидаа зээл олгосон хэргээр ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын долоон хүнийг буруутгаад байгаа ба шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 06-ныг хүртэл хойшлууллаа. 

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон.

Хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай Нийслэлийн Прокурорын газрын хүсэлтийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ