• Сэтгүүлчдийг зогсоо зайгүй залгаж, ажилд түвэг удахгүй байхыг хүслээ

    2020-03-17

    ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

    Монгол хүнээс  COVID-19 илэрсэн гэдгийг албан ёсоор баталгаажууллаа. Тус гурван иргэний  ойрын хавьтал 111 хүнийг тусгаарласан. 61 хүнд шинжилгээ хийж,  хариу гарсан. COVID-19 илрээгүй.  15-20 минутад хариу гардаг түргэвчилсэн оношлуур ХӨСҮТ-д бий.

    Хэвлэлийнхэнд хандаж нэг зүйлийг хэлмээр байна. Нэг цаг, хагас өдрийн өмнө мэдээ дамжуулах нь чухал биш. Нэг цагийн өмнө тэр мэдээг нийтлэх ямар ашиг тустай юм.

    Түүнийг мэдсэн хүн яах юм. Бид албаны мэдээллээ нэгдсэн журмаа өгч байгаа.

    Хэвлэлийнхэн зогсоо зайгүй  залгаж байгаа нь ажилд төвөг болж байна.

    Энэ мэдээ үнэн үү гэж асууж байхын оронд ЭМЯ-ны 11 цагийн мэдээгээ хүлээх хэрэгтэй. Түрүүлж мэдээлж хүмүүсийг айдаст автуулж, цочирдуулж байгаа хүнийг олж хариуцлага тооцох ёстой. Халдвар илэрсэн 3 иргэн эмэгтэй. Нэг нь 37 настай, үлдсэн хоёр нь 50 гаран, 60 гаран насны хүмүүс байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ