Д.Нямхүү:Түргэвчилсэн оношлуураар онгоцоор ирсэн 43 хүнд шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гарсан

2020-03-17

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр орой 22:00 цагийн үед батлагдсан гурван тохиолдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Тэрбээр “Онгоцоор ирсэн иргэдийн тухайд гуравдугаар сарын 16-нд БНСУ-аас ирж тусгаарлагдсан хоёр, Франц улсаас дамжин ирж тусгаарлагдсан нэг монголд хүнд коронавирусын халдвар албан ёсоор бүртгэгдлээ.

Гурван тохиолдлын ойрын хавьтлын 111 хүнийг тусгаарлаж, үүнээс 61 хүний шинжилгээ хийхэд халдваргүй гарсан.

Үлдсэн ойрын хавьтлуудад шинжилгээ хийгдэж байна. Бүх онгоцоор ирсэн хүмүүсийг ажиглалт, тусгаарлалтад аван ажиллаж байна.

Түргэвчилсэн оношлуураар онгоцоор ирсэн 43 хүнд хийхэд бүгд сөрөг буюу халдваргүй гарсан” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ