Махны үнээ килограмм тутамд 1500-3500 төгрөгөөр нэмсэн “Номин Таб Трейд”ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгожээ

2020-03-17

ШӨХТГ-аас  хийсэн хэд хэдэн хяналт шалгалтын дүн мэдээний талаар танилцуулж, хэвлэлийн хурал хийлээ.

Тус агентлагаас улс оронд үүсээд буй онцгой нөхцөл байдалтай холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол гаргахгүй байхад хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон.

Гэвч улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмсэн ААН-үүдэд Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авчээ.

Тодруулбал, энэ  сарын 12-16 ны хооронд “Номин тав трейд” ХХК -ийн УИХ  дэлгүүрт махны үнэ нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар “Номин Таб Трейд”ХХК гуравдугаар сарын 10-наас эхлэн махны үнээ килограмм тутамд 1500-3500 төгрөгөөр нэмсэн зөрчил илэрсэн байна.

Өмнө нь  үхрийн цул мах  нэг килограмм нь   14900 төгрөгөөр худалдаж байсан бол 17900 төгрөг болгон нэмжээ. Тиймээс Зөрчлийн тухай  хуулиар  арга хэмжээ авсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ