• Д.Оюундэлгэр:10 хоногтоо нэг удаа монгол аргаар хийсэн банштай цай ууснаар дархлааг маш сайн дэмждэг

    Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны эмч Д.Оюундэлгэр уламжлалт хоол хүнс гэж юу болох, түүгээр хэрхэн дархлаагаа дэмжих талаар дараах мэдээллийг өгч байна.

    Монгол хүний дархлаа хаврын саруудад хамгийн ихээр сулардаг. Мөн COVID-19 ийн халдвар дэлхий нийтийг түгшээж байгаа энэ үед ард иргэдийг дархлаагаа дэмж гэсэн зөвлөгөөг ЭМЯ-наас өгч байгаа билээ.

    Тиймээс хоол хүнсээр хэрхэн дархлаагаа дэмжих талаар ярьсан мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэе.

    Бидний өдөр тутамдаа идэж буй хоол хүнс тодорхой хэмжээгээр дархлааг сэргээж байдаг байна. Тухайлбал, ямар ч малын махаар  хийсэн гурилтай шөл амин дэмээр баялаг байдаг ажээ. Харин түүнийг  сармис, цагаан гаа, аарц зэргээр баяжуулж болно.

    Хүмүүсийн дунд мах, сүү хоёр нийлэхээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэсэн ойлголтоос үүдээд банштай цайнаас татгалздаг болсон.

    10 хоногтоо нэг удаа монгол аргаар хийсэн банштай цай ууснаар таны дархлааг маш сайн дэмжинэ гэсэн зөвлөгөөг Д.Оюундэлгэр эмч өгч байна.

    Учир нь,  сайхан банштай цай уухад бие халуу дүүгэж, хөлс гардаг. Энэ нь тухайн хүний дархлааг маш ихээр дэмжиж байна гэсэн үг ажээ.

    Бага насны хүүхдэд хамгийн чухал нь хоолыг бүрэн гүйцэт идүүлэх ёстой.

    Монгол малын мах…

    -Ямар малынх байх нь хамаагүй махаа хамгийн түрүүнд хэрэглэдгээрээ л хэрэглэнэ.

    Бэлчээрийн малын мах дархлааг дэмжих маш олон төрлийн эрдэс амин дэм агуулсан байдаг. Эдгээрийн дотроос цайраар маш их баялаг. Цайр нь дархлааг дэмждэг гол амин дэм.

    Тэгэхээр танай гэрт ямар малын мах байна, түүнийгээ л хэрэглэ.100 граммд агуулагдах цайрын хэмжээ 7,8 грамм байна. Хангалттай хэмжээгээр махаа идэхэд цайраа авч чадна. Цайраа хангалттай авснаар дархлаагаа  дэмжиж  байна гэсэн үг.

    Мэдээж махыг  зохистой хэмжээгээр хэрэглэх нь чухал.

    Үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн…

    Монгол хүмүүсийн зонхиолон хэрэглэгдэг хоол хүнс гурил, гурилан бүтээгдэхүүн. Монгол газрын хөрсөн дээр ургуулж, тарьсан үр тарианаас гаргаж авсан гэдгээрээ шимт бодисоор баялаг.

    Сүү цагаан идээ…

    Малын  мах хэрэглэж л байгаа бол сүү цагаан идээгээ ч хэрэглэх ёстой. Сүүний хэрэглээ бидэнд хангалттай байна. Өдөрт нэг аяга сүү, тараг эсвэл ааруул, ээзгийний шүүс уух хэрэгтэй. Сүүгээ ашиглаад сүүтэй будаа гэх мэт олон төрлийн хоолыг баяжуулан хийх боломжтой.

    Хүнсний ногоо…

    Бидний байнгын хэрэглээ болсон лууван, сармис, сонгино, байцаа, манжин зэрэг хүнсни ногоог өдөр тутамдаа хоол хүнсэндээ хэрэглэх нь зүйтэй.

    Хоёроос доош насны хүүхдүүдэд сармис хэрэглэх нь тохиромжгүй.

    2-оос дээш насны хүүхдүүдэд их хэмжээгээр хоолонд нь хийвэл идэж чадахгүй. Тиймээс 1-2 хумс сармисыг хоолондоо хийхэд хангалттай хэмжээнд хоолыг амт оруулна.

    Настай хүмүүсийн хувьд арай их хэмжээгээр хэрэглэх нь зүгээр. Нян бактерийн үйлчилгээтэй, өвчин эсэргүүцнэ. Лууван  гэхэд л А аминдэмээр баялаг.

    А аминдэм нь халдварын эсрэг үйлчилгээтэй. Ямар нэгэн халдвар тусах эрсдэлээс хамгаалж байдаг. Тиймээс ард иргэд өдөр тутамдаа хоол хүнсээр дархлаагаа дэмжих бүрэн боломжтой.

    Шууд үзнэ үү. 

    Уламжлалт хоол хүнсээр хэрхэн дархлаагаа дэмжих вэ?

    Коронавируст халдвар (COVID-19)-ын үeд уламжлалт хоол хүнсээр хэрхэн дархлаагаа дэмжих вэ?

    Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, March 16, 2020

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ