• Жүжигчин Том ханкс эхнэр Рита Уилсоны хамт эмнэлгээс гарчээ

    2020-03-17

    Жүжигчин Том ханкс эхнэр Рита Уилсоны хамт эмнэлгээс гарч, гэртээ өөрсдийгөө тусгаарлахаар Австрали дахь гэртээ харьсан тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ.

    Коронавирусын халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон пүрэв гарагаас эхлэн нийт 5 өдөр эмнэлэгт эмчлүүлсэн байна. Эмнэлэгт байх үедээ биеийн байдлынхаа талаар тогтмол цахим сүлжээнд мэдээлж байсан юм.

    Оскарын шагналт 63 настай жүжигчин Элвис Преслигийн тухай кинонд тоглохоор Австрали улсад ирээд байхдаа бие нь ядарч, ханиалгаж эхэлсэн тул шинжилгээ өгтөл хариу нь эерэг буюу халдвартай гарсан юм. Тэрээр кинонд Элвис Преслигийн менежерийн дүнд тоглож байгаа аж.

    Эх сурвалж:Cnn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ