• Ч.Хүрэлбаатар:Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх ч тэтгэвэр,тэтгэмжийг танахгүй

    2020-03-17

    Коронавирустэй холбоотойгоор Засгийн газраас үе шаттай авч хэрэгжүүлж байгаа дараагийн арга хэмжээг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.

    Тэрбээр “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлж цалин, тэтгэвэр, тэтгэмж, онцгой байдал, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээнээс бусад тэвчиж болох зардлыг эрэмбэ тогтоон санхүүжүүлнэ” гэлээ.

    Тодруулбал, цалин, тэтгэвэр, тэтгэмж, онцгой байдал, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг таслахгүй,олгох юм.

    Өчигдөр НДШ-ийн тайлангаа хугацаанд нь мэдүүлсэн боловч төлж амжаагүй АНН-үүдийг нэг удаа торгууль,алдангиас чөлөөлөх болсноо танилцуулсан билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ