• Коронавирусийн халдвартай гурван иргэний хавьтлуудыг нарийн судалж байна

    Сөүл-УБ, Берлин-УБ чиглэлийн чартер нислэгээр ирсэн гурван иргэний лабораторийн эхний шинжилгээ өчигдөр гарч, коронавирусийн халдвар илэрсэнийг ЭМЯ-наас албан ёсоор зарласан.

    Үүнтэй холбогдуулан Засгийн газраас иргэддээ хандаж “Сөүл-УБ, Берлин-УБ чиглэлийн чартер нислэгээр ирсэн 3 иргэний лабораторийн эхний шинжилгээ өчигдөр орой 20 цагийн байдлаар Covid-19 вирус илэрлээ. Эдгээр хүмүүст шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, хавьталуудыг нарийвчлан судлaж байна. Халдвар гарсан улс орнуудаас иргэдээ авчирч, эрсдэлийг тооцоолон зохих бэлтгэл хангасан тул иргэд та бүхэн айж сандралгүй тайван байж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжүүдийг дагаж мөрдөөрэй” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ