• Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20:50 минутад газардана

    Токио-УБ чиглэлийн ОМ502 тусгай үүргийн  онгоц Наритагийн олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар руу хөөрсөн.

    Орон нутгийн цагаар 16:25-д хөөрсөн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц 20:50 цагт Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардана. Тус онгоцоор 257 зорчигч ирж байгаа юм.

    Өнөө өглөө 09:05 цагт Улаанбаатараас Токио руу онгоц хөөрмөгц наашаа зорчих иргэдийн бүртгэлийг хийж эхэлсэн талаар Улсын Онцгой комиссын шуурхай штаб мэдээлэл хийх үеэрээ хэлсэн.

    Энэ удаагийнх  гадаад улсад байгаа Монгол иргэдээ авчирч буй  гурав дахь удаагийн тусгай үүргийн нислэг юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ