• “Тэнгэрийн тойрог” нь төслийн багийнхны боловсруулсан нийт 49 километр замын зөвхөн нэгээхэн хэсэг гэлээ

    2020-03-16

    Нийслэлийн А бүсэд газраас 6-12 метрийн өндөрт “Тэнгэрийн тойрог” авто зам барихаар шийдвэрлээн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.  

    “Тэнгэрийн тойрог” төсөл нь ихээхэн олны шүүмжлэлд өртөөд буй. Тэгвэл 2019 онд цахим орчинд хийсэн тандалт судалгаагаар нийт 200,000 орчим иргэд “Тэнгэрийн тойрог” төслийг дэмжиж байсан хэмээн тус төслийн багаас гаргасан мэдэгдэлдээ дурьджээ.

    Нийт санхүүжилт нь 800 сая ам.доллар бөгөөд төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй. Харин тээврийн хэрэгслийн жолооч нараас тухайн тойрог дээгүүр 6.5 км зам туулахад нэг ам.доллар, түүнээс цааш километр тутамд 15 центийн хураамж авснаар зээл болон зээлийн хүүгээ бүрэн төлж барагдуулах юм.

    Тэгвэл энэ удаагийн 800 саяын өртэгтэй “Тэнгэрийн тойрог” нь төслийн багийнхны боловсруулсан нийт 49 километр гүүрэн замын зөвхөн нэг хэсэг гэдгийг тус төслийн баг хамт олноос өнөөдөр мэдээллээ.

    • Энэ удаагийн төсөл нь 100 айл-Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-120 мянгат-Хан-Уул дүүрэг- Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-100 айл гэсэн маршруттай бол
    • Дараагийн удаад 21 дүгээр хороолол,Сонсголон, Дамбадаржаа,Чулуун овоо чиглэлд 36 километрийн “Тэнгэрийн тойрог”-ийг барихаар төлөвлөжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ