• Эх орондоо дөхөж яваа Ц.Элбэгдорж яагаад ирсэнгүй вэ

    Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Интерполоор хайж байгаа. Түүнийг хайх болсон шалтгаан нь Эрдэнэтээс луйвраар олсон мөнгөө найз нөхдийнхөө хамт байгуулсан компаниараа дамжуулан оффшорт угааж байсантай холбоотой тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн билээ.

    Тэр байтугай түүнийг 5 одтой зочид буудалд тансаглаж яваа, тэр хүнээ олж ир хэмээн АН-д хандсан.  Үүнээс болж АН-ын дарга С.Эрдэнэ Засгийн газрыг ажлаа хийж Ц.Элбэгдоржийг өөрсдөө олж ир гэсэн.

    Мөн үүнтэй зэрэгцээд Ц.Элбэгдорж удахгүй очно гэдэг улигт үгээ дахин хэлсэн. Түүний хувьд нутагтаа очно гэдэг үгийг худалч хүнд бүтэн жил хэлж байгаа билээ.

    Засгийн газраас гадаадад байгаа нэн шаардлагатай иргэдээ татан авах шийдвэр гаргамагц өөрийгөө үүнд тооцож байна уу гэж асуугаад нутагтаа дөхөж яваагаа хэлсэн. Гэвч БНСУ, ОХУ, Герман, Туркээс ирсэн иргэдийн дунд ирсэнгүй. Одоо Японоос ирэх эсэх л сонирхол татаж байна.

    Харин гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэн шаардлагатай иргэдийн тоонд орон нисэж ирээд байна. Ц.Элбэгдорж ийнхүү яг очлоо хэмээсээр… Түүнийг Монголд ирэхэд юу саад болж байна вэ. Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очих амлалтаа тэрбээр ирмэгцээ биелүүлэх ёстой нь ийн уяад байна уу.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ