• Японд монгол иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл олголтыг 2021 он хүртэл зогсоолоо

    COVID-19 халдварын дэгдэлтийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Япон Улсад ур чадварын дадлагажигч илгээх үйл ажиллагаанд олгож буй Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо.

    Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/73 тоот тушаалаар Япон Улстай байгуулсан Санамж бичгүүдийн хүрээнд:

    • Ур чадвартай ажилтан болон ур чадварын дадлагажигч илгээх тогтолцооны хэрэгжилтийг тус бүрт нь зохистой хангах,
    • Тусгай зөвшөөрлийн хүрээнд ур чадварын дадлагажигч илгээж буй байгууллагуудын үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэх,
    • Хүн амын хөдөлмөр эрхлэлт, дотоодын хөдөлмөрийн зах зээлийг дэмжих,
    • Дэлхийн улс орнуудад хурдтай тархаж буй шинэ коронавирусийн дэгдэлтийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Япон Улсад ур чадварын дадлагажигч илгээх үйл ажиллагаанд олгож буй Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хүртэл хугацаанд шинээр олгохыг зогсоох шийдвэрийг ХНХЯ-наас гаргажээ.

    Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ