Хорио цээрийн үед НДШ-ээ хугацаандаа төлөөгүй ААН-үүдийг нэг удаа алданги,торгуулиас чөлөөлнө

2020-03-16

Коронавирустэй холбоотойгоор Засгийн газар ААН, бизнес эрхлэгчдээ дэмжин үе шаттай авч хэрэгжүүлж байгаа дараагийн арга хэмжээг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан танилцууллаа.

Коронавирустэй холбоотойгоор НДШ-ийг хуулийн хугацаанд тайлагнасан боловч төлж амжаагүй ААН-үүдийг нэг удаа алданги, торгуулиас чөлөөлөхөөр болжээ.

“Бизнес эрхлэгчдийн НДШ-ийн ачааллыг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд оногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг 4 дүгээр сард УИХ-аар хэлэлцүүлэн батлуулна.

Хууль батлагдсанаар 6 мянга гаруй ажил олгогчийн 11.6 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоотой байна” хэмээн бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ