• “Бодит үнэлэмж” МСҮТ Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт 1000 ширхэг амны хаалт хандивлалаа

     Хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт “Бодит үнэлэмж” мэргэжил сургалтын төвийн захирал Ц.Эрдэнэтуяа 1000 ширхэг маскыг өнөөдөр  гардуулан өглөө.

    Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь уул уурхай болон барилга, зам тээврийн ажилчдыг  эрүүл мэндийн үзлэгт хамруулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

      Уг арга хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Сургалт судалгаа мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга М.Батмагнай, Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн Эмчилгээ чанарын менежер Ц.Сансарцэцэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн мэргэжилтэн Т. Баяржаргал нар оролцлоо. Эрүүл мэндийн эрсдэлтэй цаг үед сэтгэл гарган бусад аж ахуйн нэгжийг уриалан ийнхүү сайн үйлсийн аян зохион байгуулж буй “Бодит үлэмж” сургалтын төвийн хамт олонд талархал илэрхийллээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ