• Энэ сарын 30-ныг хүртэл сүм хийд, спорт болон иогийн төв, соёл урлагийн газрууд ажиллахгүй

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сүм хийд, спортын төв, соёл урлагийн газруудын үйл ажиллагааг энэ сарын 30-ныг хүртэл түр зогсоосон шийдвэр хэвээр гэх мэдээллийг өглөө.

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн А/333 тоот захирамжийн дагуу энэ сарын 16-ны өдрийг хүртэл ариутгал халдваргүйтгэлийг хийлгэхээр түр зогсоосон худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг өнөөдрөөс нээсэн.

    Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжийн дагуу 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон.

    Үүнд,

    • сүм хийд,
    • бүх тѳрлийн баар,
    • фитнесс,
    • иог,
    • бүжгийн клуб,
    • саун,
    • дэн буудал,
    • биллиард,
    • спорт заал,
    • амралт, аялал жуулчлал зэрэг спорт, соёл урлагийн газрууд хугацаа дуустал үйл ажиллагаа явуулахгүй.

    Мөн ресторан нийтийн хоолны газрууд 22:00 цаг хүртэл ажиллана.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ