• З.Нарантуяа:COVID-19 өөс хамгаалах эрүүл мэндийн арга хэмжээ рүү хэт их анхаарч болохгүй,эдийн засгаа  зэрэгцүүлэх ёстой

    2020-03-16
    АН-ын зөвлөлийн гишүүд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй зээл олгох хуулийн төсөл боловсруулсан талаар мэдээлэл хийлээ.

    Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засагт үүсэх хүндрэлийг шийдэх саналуудыг АН-ын зөвлөлөөс Засгийн газарт хүргүүлсэн гэв.

    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

    Коронавирусээс хамгаалж  байна гээд ард иргэдээ хөл хорионд оруулж,  хөдөлгөөнийг хязгаарлаж асуудлыг  шийднэ гэж бодож болохгүй.

    Бидний амьдрал маргааш үргэлжилдгээрээ үргэлжлэнэ. Үргэлжлэх тусам ард иргэдийн, худалдаа эрхлэгчдийн орлого багасна.

    Эдийн засгийн маш хүнд үе рүү очно. Тиймээс АН жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй зээл олгох хуулийн төсөл боловсрууллаа.

    УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

    Энэхүү хуулийн төслийн  гол санаа нь нэгдүгээрт, ажлыг байрыг хамгаалах.

    Арилжааны банкуудын эх үүсвэрээр жилийн 17,18 хувийн хүүтэй зээл авсан ААН-үүдийн зээлийн хүүг гурван хувийн хүүтэй зээлээр солих хуулийн төсөл юм.

    Том ААН-үүд 1-3 сарын эдийн засгийн эрсдэл даах чадвартай  байдаг. Харин өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд энэ чадвар суугаагүй  учраас эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртөх эрсдэлтэй байна.

    Хоёрдугаарт, Азийн хөгжлийн банк, бусад байгууллагууд COVID-19 манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар судалгаа гаргасан байна. Хамгийн сүүлийн мэдээллээр -0,74 хувиар эдийн засгийн өсөлтийг доош чангаана гэсэн тооцоог гаргасан байна. Яг ямар үзүүлэлтүүд доош татах гээд байгааг нь тодруулж, эдийн засгийн хамгаалалтын арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлмээр байна. COVID-19 өөс хамгаалах эрүүл мэндийн арга хэмжээ рүү хэтэрхий их анхаарч болохгүй. Эдийн засгаа  зэрэгцүүлж, харилцан уялдаатай анхаарахгүй бол эргээд эдийн засгаа сэргээх гэж маш их хугацаа орно.Тиймээс оновчтой түргэн шуурхай арга хэмжээ явах ёстой.

    Түрээсийн төлбөр, НДШ-ээс чөлөөлөх гэх мэт авч байгаа арга хэмжээ нь зөв. Гэхдээ бодитойгоор ААН, бизнес эрхлэгчдийн нуруун дээр ирж байгаа ачааг хөнгөлөх биш тодорхой хугацаагаар хойшлуулж байна. Үүний оронд шууд хамгаалалтын арга хэмжээ авах нь чухал.

    Шууд үзнэ үү.

    Gereg.Mn

    УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Sunday, March 15, 2020

    gereg.mn

    Холбоотой мэдээ