• УОК:Гадаадаас иргэдээ авах тусам эрсдэл нэмэгдэж байгаа учраас нислэгүүдийг яваандаа хязгаарлахад хүрнэ

    2020-03-16

    Сөүл,Москва,Токио,Истанбул чиглэлийн тусгай нислэгээр гадаадад байгаа иргэдээ авчирч буй. Тэгвэл өнөөдрийн Улсын онцгой комиссын Шуурхай штабын мэдээллийн үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Олон дахин иргэдээ хүлээж авах нь эрсдэлийг дагуулж байгаа учраас магадгүй тодорхой хугацааны дараа энэ нислэгийг хязгаарлахад хүрнэ” гэлээ.

    Тэрээр “Цаашдаа олон удаа онгоц хүлээж авахад төвөгтэй болж байна.  Яг одоогийн байдлаар Монгол улсад ирж байгаа эрсдэл нь юугаар дамжин ирж байгааг та бүхэн мэдээж байгаа.

    Гадаадаас иргэдээ авахад тухайн иргэнд ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бидний эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг ойлгох ёстой.

    Олон дахин иргэдээ хүлээж авах нь эрсдэлийг дагуулж байгаа учраас магадгүй тодорхой хугацааны дараа энэ нислэгийг хязгаарлахад хүрнэ.

    Дэлхий нийтэд сууж байгаа 190,000 орчим монголчууддаа нэг зүйлийг анхааруулмаар байна.

    • Нэгдүгээрт,Монгол улсын Засгийн газар, УОК-т та бүхний эрүүл мэнд, аюулгүй байдал хамаатай.
    • Хоёрдугаарт, улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах, нутаг нэгтнийхээ аюулгүй байдлыг хамгаалах үүднээс болж өгвөл амьдран сууж байгаа орчиндоо дасан зохицох, амьдрах, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах ёстой гэдгийг хэлэх нь зүйтэй.

    Өнөөдөр гурав дахь онгоцоо хүлээн авч, нийт 800 орчим иргэд эх орондоо ирнэ.

    Гадаад улс оронд, ялангуяа Европт нөхцөл байдал хүндэрч байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд өвчилсөн хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдчихлээ.

    Тэр хэмжээгээр бидний эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж буйг та бүхэн мэдэж байгаа” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Гадаадад олон жилээр ажиллаж амьдарч буй иргэд бол тэндээ  орох оронтой ,бас нэг төвхнөсөн байгаа ш дээ.Харин тур зуур явсан , эмнэлэг,гэх мэт тохиолдолд яалт ч үгүи ирхээс яах вэ. яалгаж салгаж зөөмөөр бна ,аа.одоо бүүр даварсан юм болж бна шдээ.эх орноо бодмоор бна шүү.энэ эрүүл мэндиин яамны саид гэж нэг эргүү хүн бна аа.иим баиж яах гэж удирдах гэж тэмүүлдэг бна аа.толгоитои сэтгэдэг баиж дэвшиж баймаар юм даа.

    • 3 сая иргэний эрүүл мэнд, цаашлаад монгол улс оршин тогтнох уу , эсвэл өвчинд нэрвэгдээд сүйрэх үү гэдэг ирмэг дээр тулж ирлээ. Монгол улсын эрх ашгийг эн тэргүүнд авч үзнэ үү. Гадаадаас вирус импортлохоо зогсоо.  Ямар ч цаг үед золиосгүй шийдвэр гэж байгаагүй. Гадаад руу мөнгөтэй хүн л явдаг, жирийн бид нар явж чадахгүй ээ. Ялангуяа корона вирус гарч хэлсээр, анхааруулсаар байхад явчихаад, биднийг ирж ав гэж шаардах эрх байхгүй шүү.

    • Хүрэлсүх иргэдээ авчирна гэлээ С.Эрдэнэ авчрахгүй гэлээ Хэний нь ч  шүүмжлэх хэрэггүй Нэг еэвэнгийн хоёр тал шүү дээ Эхлээд Хүрэлсүхийн талаар байснаа гадаадад байгаа иргэдээсээ тэнд нь цар тахал намжсан бол аядаад байж байхыг уучлал гуйж хүсээд хязгаарлах тийшээ хандах 

    • Ер нь тэгээд гэр бүлээрээ тахал тусаад үхэж байхаар нэг хоёр нь ч гэсэн хол байж байгаад амьд үлдэх Бүгдээрээ тахлаар үхэж байхаар хэдийгээ үлдээчих юм сан гэх мэт цагаа тулахаар тэгэж бодогдох боллоо

    • Эх орон тур засаг чинь та бухнийг авчрах гээд зутгээд бхад та бухэн энд бгаа шигээ тайван хандаад гарцаашуй хунд увчилчлухууд тахал зуувурлууд бшдээ.Ард тумэн.эх орноо нулимж бна.Гаднаас тахал зуугууд бна. 

    • Иргэдээ татах хэрэгтэй.хүний газар үх гэсэнтэй адил сонсогдож бна.мэдээж хүн бүхэн өөрийн чинээгээр өөрсдийгөө хамгаалж байгаа…аль эрт бүх хүмүүсээ татах байсын .хүний газар удах тусам ард иргэд чинь эрсдэлд улам орно

    Холбоотой мэдээ