• Т.Бадрал:Одооноос эхлэн хугацаа заахгүйгээр гаднын улсын нэг ч иргэнийг хүлээж авахгүй

    2020-03-16

    Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас коронавирусын асуудлаар мэдээлэл хийж байна.

    ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Одоо нөхцөл байдал ярвигтай цаг үедээ ирж байх шиг байна.

    • Дэлхий нийтээр өвчилсөн хүний тоо 150,000 гараад явчихлаа.
    • Өвчнөөс амь насаа алдсан хүмүүийн тоо 6,500-аас дээш гараад явчихлаа.
    • Өвчний халдвар бүртгэгдсэн улсын тоо 150 болчихлоо.

    ДЭМБ-аас коронавирусын халдварын голомт Европ тив болчихлоо гэдгийг зарласан байна. Зөвхөн Испанид л гэхэд 46 сая хүн гэрийн хорионд орсон байна.

    Филиппиний Манила хот хотоос гадагшаа гаргахгүй, оруулахгүй болгосон байна. АНУ гадаадын иргэдээс гадна өөрсдийнхөө иргэдийг авахгүй гэдгээ зарласан гэх мэт гадны улсууд хариу арга хэмжээгээ авсан байна.

    Берлин-Москва чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүсээс шинж тэмдэг илэрсэн учир ХӨСҮТ-д тусгаарласан байна.

    Энэ цаг үеэс эхлэн ямар ч гадаадын иргэдийг Монгол улсад авахгүй гэдэг шийдвэрийг албан ёсоор хэлж байна. Зөвхөн ОХУ-аас ирж байгаа хүнсний тээвэртэй холбоотой тээврийн жолоочид орох нь үргэлжилнэ гэж бодож байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ