• Франц иргэнд хурдан эдгэхийг хүсч монгол шар тос илгээжээ

    2020-03-16

    ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж буй Франц улсын иргэний биеийн байдал сайжирч, ханиалгах дамтамж нь цөөрч, хоолны дуршил нь ч нэмэгджээ.

    Мөн франц иргэнд сэтгэлийн дэмжлэг үзүүлэх захидлууд ирсээр байна.

    Харин өнөөдөр ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр бас нэгэн иргэн франц иргэний хурдан эдгэхийг хүссэн Англи,Франц хэл дээр бичсэн захидлаа монгол шар тосны хамт ирүүлснийг “Энэ бол монгол хүний сайхан сэтгэлийн илрэл юм” хэмээн Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл олон нийтэд уламжиллаа.

    Францын иргэнд дамжуулан өгнө үү хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд өгчээ.

    Сэтгэл зүйн байдал нь өвчнийг эдгээхэд чухал үүрэгтэй гэдгийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцолж байна.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ