• ХӨСҮТ: Франц иргэнтэй нэг онгоцоор ирсэн 23 иргэний давтан шинжилгээний хариу сөрөг гарлаа

    ЭМЯ-наас ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү сүүлийн нэг хоногийн мэдээллийг өглөө. 

    Д.Нямхүү “Франц иргэнтэй нэг онгоцоор ирсэн 23 иргэний давтан шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй. Энэ бол маш чухал сайн мэдээ юм. Мөн гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгий аймагт сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Ажиглалтад аван ажиллаж байна. Түүнчлэн гуравдугаар сарын 15-нд ХӨСҮТ-д гол газраас ирсэн 10 хүнийг тусгаарлан ажиллаж байна” гэсэн юм. 

    Шууд үзэх:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ