• Сонгууль-2020:Баянхонгорт бидон,данх өгсөнөө сонгосоор байх уу, улстөрчдөө сонгох уу

    Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.Хэдийгээр хөл,хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

    Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

    Баянхонгор аймгийн сонгогчид өмнөх долоон удаагийн УИХ-ын сонгуульд сонирхолтой сонголт хийж ирсэн байдаг. Өөрийн нутаг усны биш нэр дэвшигчдийг сонгож ирсэн нь бий. Тухайлахад 1996 оны сонгуулиар  Ц.Элбэгдорж АХ эвслээс нэр дэвшин сонгогдож байсан бол 2008 онд АН-аас нэр дэвшсэн “Молекул” хэмээх Батж.Батбаярыг сонгож байсан юм. Тиймээс ч 2016 оны УИХ-ын сонгуулиар Олимпын аварга Н.Түвшинбаярыг АН нэр дэвшүүлсэн ч М.Билэгтэд ялагдаж билээ.

    Тус тойрогт бусад намаас нэр дэвшигчид ялсан түүх бараг байхгүй. 2004 оны УИХ-ын сонгуульд “Эх-Орон-Ардчилал эвсэл нэрийн доор АН-ын фоноор нэр дэвшсэн “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын МАШСН-ын Ц.Жаргал л сонгогдсон байдаг юм.

    Ерөнхийлөгч болцгоосон Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар энэ тойргоос УИХ-д сонгогдож байсан түүх бас байна. Мөн Баянхонгорт нэр дэвшигчид хамгийн их эд зүйл тараадгаараа алдартай. Гурил будаанаас эхлээд бидон, данх, хивс тэргүүтнэн тараасаар сонгогдсон нөхдүүд түүгээрээ алдаршсан. Мөн нүүдэг сонгогчид буюу улстөрчдийн нэрлэдгээр “царцаа” ихээр аваачиж санал өгүүлдэгээрээ ч алдартай.

    Энэ удаагийн сонгуульд Баянхонгор аймагт эрх баригч МАН-аас одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, М.Билэгт нар дахин нэр дэвших болов уу гэж таамаглах хүн олон байна.

    МАН-аас одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар нэр дэвших нь тодорхой. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын мөнхийн өрсөлдөгч Л.Элдэв-Очир яах бол гэдэг тодорхойгүй байгаа. Түүнийг MCS-ээс төрд ил цагаан орж ирсэн хүмүүсийн нэг гэдэг. Царцааны хүчээр Х.Баттулгын ялсан гэх нь ч бий. Төр дэх төлөөллөөрөө дамжуулан тендерийн мангас болсон MCS энэ нэрээ хусч хаяхаар Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан нарын компанидаа эзэмшдэг хувийг нь авч байгаа тухай мэдэгдээд буй. Мөн сонгуулийн хууль дахь эмэгтэйчүүдийн квот ёсоор М.Билэгт ч дахин нэр дэвших тухай ярьж байна. Гэхдээ монголчуудын олонхи нь М.Билэгтэд ам муутай. Төрд барьсан эмнэлгээ шахсаныг нь шүүмжлэх хүн ч олон.

    Харин АН-аас Хөх хотын Консулын албанаас хэл амтайхан татагдаж ирсэн Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн АН-ын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, УИХ-ын гишүүн асан “бидон” хэмээх Д.Ганбат, АН-ын ҮБХ-ны гишүүн “Номгон санчир” ХХК-ийн захирал А.Адъяасүрэн нар горилж яваа гэлцэнэ.

    Харин тэдэнтэй өрсөлдөж магадгүй нөхдүүд нь Ц.Жаргал /Эх орон нам/ , МАХН-ын А.Батдорж, О.Намсрай, Д.Ичинноров, Б.Баярсайхан нар байж болох аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Сонгуулийн үнэр,цуурай бараг 2 жилийн өмнөөс үнэртэж,өөрт нь  санал өгөх ихээхэн магадлалтай, гордлого тээсэн сонгогчидоо ОХУ-н итгэлт хамба,байгаль нуур, Хятадын хөх хот,манжуур,рашаан сувилалд,бахиал,бётон,алга дарам хивсэнцэр,бага оёдлын машин,₮, оюутаны төлбөрт ₮,торт г.м хөгийн юм болоод өнгөрсөн.Одоо тэгээд хүний юм авсан хүн яадаг юм болдоо…Энэ төр засаг шудрага болох шинжгүй

    • Мөнх-Эрдэнэ гэгч чинь уяачдын хурал үймүүлдэг бүдүүлэг нөхөр мөн үү. Мөн бол түүнийг бүү ойртуул

    Холбоотой мэдээ