• Францын 7 жуулчинд үйлчилж, Хөвсгөлийн Хатгал руу зорчсон иргэн халуурч ХӨСҮТ-д тусгаарлагджээ

    2020-03-16

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын мэдээллийг өгч байна.

    Бүх эмнэлгийн байгууллагуудад эрчимт эмчилгээний орны тоогоо нэмэх үүрэг чиглэлийг өгчээ. Дүүргийн эмнэлгүүд нийт орныхоо 10 хүртэлх орыг эрчимт эмчилгээний чиглэлээр бэлтгэж байна.

    Үргэжлүүлэн өчигдөр шинээр бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “ХӨСҮТ-д Франц улсын 7 жуулчинд хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 9-ний хооронд үйлчилж, Хөвсгөлийн Хатгал руу зорчсон түүхтэй иргэн халуурсан, гүйлгэсэн шинж тэмдэгтэйгээр тусгаарлагдсан.

    Нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 1697 хүнийг тусгаарлан ажигласнаас яг одоогоор 945 хүн эмчийн хяналтад байна.

    Дархан-Уул,Сэлэнгэ,Баян-Өлгий аймаг,Дорноговь,Өмнөговь аймгуудад ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байгаа.

    Баян-Өлгийн аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан эрэгтэй гуравдугаар сарын 4-нд шүд өвдөж халуурсан, уушгандаа хатгалгаатай ирж эмчилгээ хийлгэж байгаа” гэлээ.

    Тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлалтад орсон иргэдийн талаар

    • Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 244 иргэн ирсэн. Халуурсан болон пасспортгүй гэх шалдтгаанар зарим иргэд үлдсэн байна.
    • Тэгү-Бусаны чиглэлээс ирсэн 10 иргэнийг ХӨСҮТ-дээр, Цэргийн төв эмнэлэг дээр 51 хүнийг , “Энх-саран” сувилалд 18 иргэнийг тусгаарлан ажиглаж байна.
    • Берлин-Москвагийн нислэгээр 231 хүн ирснээс бөөрний эмчилгээ шаардлагатай, иргэнийг Цэргийн төв эмнэлэгт, харин 17 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан.

    Шинж, тэмдэггүй байгаа иргэдийг “Амар” зочид буудалд тусгаарлахаар бэлтгэсэн.

    Орой Токио-Улаанбаатарын чиглэлээр 271 иргэн ирнэ. 56 иргэн эмнэлэгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай гэсний дагуу бэлтгэлээ ханган ажиллаж байна” гэв.

    Шууд үзэх:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ