МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан баг Монгол улсын хэмжээнд МАН-аас нэр дэвших боломжит хүмүүсийн рейтингийг тогтоох цогц судалгааг хийсэн гэх ба уг судалгааг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх гол үзүүлэлт болгох ажээ.
Судалгааг 4 сарын сүүлээр дахин хийж, намын бага хуралдаа танилцуулснаар эцсийн байдлаар УИХ-д нэр дэвшигчдээ тодруулах ажээ.
Тухайлахад, Төв аймагт хэдий 1-т эрэмблэгдэж байгаа ч М.Энхболдыг УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшүүлбэл тус нам улс даяар муухай харагдах нигууртай. Click To Tweet Тэр цаг У.Хүрэлсүх уг асуудлыг хэрхэн тайлбарлаж, 60 тэрбумын эсрэг тэмцлээ яасан бэ гэдэгт хариулахад хэцүү болно.

Үүнээс гадна ЖДҮ-ийн хэрэг гэж томоохон асуудал бий. У.Хүрэлсүх ч ЖДҮ-гээс зээл авсан гишүүдээ нэр дэвшүүлэхгүй тухай ам алдаж байсан удаатай.  Тиймээс уг амлалтаа биелүүлэх, ЖДҮ-чин гишүүдээ аль болох нэр дэвшүүлэхгүй байх нь МАН-д ашигтайг ухамсарлаж буй.

ХХААХҮЯ-ы харьяа ЖДҮ-гийн Дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Ундармаа, Т.Солтан нарыг УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхгүй гэж урьдчилсан байдлаар тогтсон хэмээх мэдээлэл байна.

Гэхдээ энэ нэр бүхий нөхдүүд Ерөнхий сайд, намын даргын дотно нөхөд тул УИХ-ын 2020 оны сонгуульд МАН амжилттай орлоцох юм бол Я.Содбаатар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ж.Энхбаяр Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд болох хүсэлтээ намынхаа удирдлагад илэрхийлсэн гэнэ.