• COVID-19 хаанаас үүсэлтэй вэ?

    2020 оны эхээр шинэ төрлийн коронавирусийн халдвар Ухань хотод ноцтой дэлгэрэх үед барууны хэвлэл мэдээллийнхэн энэхүү вирусыг Хятад улсаас үүсэлтэй, Ухань хотын амьд амьтны захад ямар нэгэн амьтнаас хүнд халдварлаж эхэлсэн, хятадууд зэрлэг амьтны мах идсэнээс болж үүссэн хэмээн мэдээлж байлаа.

    Хятад улс ч тус вирусын эх үүсвэрийг олох гэж хичээсэн ч оньсого хэвээр байна. Хятадын мэргэжилтнүүдийн баг генийн дарааллыг судалсны үндсэн дээр шинэ төрлийн коронавирус амьд амьтны захаас үүсээгүй, харин эх үүсвэр нь үл мэдэгдэх олон төрлийн вирус амьд амьтны захад нэвтэрч, үүнээс улбаалан халдвар дэгдсэн гэж үзжээ. Энэ вирусээр өвчилсөн анхны тохиолдол буюу анхны “тээгчийг” тогтоож чадахгүй байгаагийн шалтгаан энэ ч байж мэднэ.

    Харин 2020 оны 2-р сард Японы Асахи телевиз “Шинэ төрлийн коронавирус Хятад улс биш Америкаас эхтэй байж болзошгүй. Сүүлийн үед Америкт дэгдээд буй халдварт ханиадны улмаас наад зах нь 14 мянган хүн амь насаа алдсан. Тэдний зарим нь коронавирусийн халдвар авснаас болж өөд болсон” хэмээн мэдээлжээ. Ер нь жил бүрийн сэрүүний улиралд Америкт халдварт ханиад дэлгэрдэг боловч энэ жилийн хувьд онцгой олон тохиолдол илэрч, нас баралт, залуу хүнд халдварласан тохиолдлын аль аль нь эрс нэмэгдсэн тул Японы Асахи телевизийнхний анхаарлыг татсан болов уу.

    2-р сарын 24-нд Америкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв Лос Анжелес, Сан Франциско, Сиэттл, Чикаго, Нью Йорк зэрэг хотын Нийгмийн эрүүл мэндийн лабораторид халдварт ханиадтай төстэй өвчтөнүүдэд шинэ төрлийн коронавирусийн шинжилгээ хийхээ мэдэгдсэн. Дараа нь 3-р сарын 11-нд тус төвийн тэргүүн Роберт Редфилд: Халдварт томуугаар нас барсан гэж үзсэн зарим тохиолдол үнэхээр коронавирусийн халдвараас үүссэн уушгины хатгалгаа бүхий өвчтөн байсан хэмээн мэдэгджээ.

    Мөн өнгөрсөн сарын 27-нд Тайванийн судлаач телевизийн нэвтрүүлгээр COVID-19 Америкаас эхтэй болохыг, хэрхэн халдварлаж эхэлсэн тухай судалгааны дүнгээ танилцуулсан юм.

    Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэдэг. Хэн нэгэн зориудаар өвчин тараагаагүй бол хаанаас эх үүсвэртэй болох нь нэг их чухал биш юм. Ялангуяа өнөөдрийн байдлаар, ДЭМБ шинэ төрлийн коронавирусийг цар тахал хэмээн зарлаж, халдвар дэлхийн 120 гаруй улс оронд нэрвээд буй энэ үед бид нэг нэгээ гадуурхан, эх үүсгэврийн тухай маргахаас илүүтэй яаж хамтран ажиллаж, хэрхэн ялан дийлэх тухай хэлэлцэх нь илүү ач холбогдолтой юм.

    Хятад улсад халдварын байдал ноцтой болоход дэлхийн улс орнууд халуун гараа сунгаж тусалсан. Одоо энэ халдварт өвчин дэлхий даяар тархаж байгаа үеэр Хятад улс их гүрний үүрэг хариуцлагаа биелүүлэн улс орнуудтай туршлагаа хуваалцаад зогсохгүй, эмчилгээний баг томилон, эмнэлгийн болон амьжиргааны эд материал хандивлах зэрэг аргаар халдварын байдал ноцтой байгаа бусад улс оронд тусалж байна.

    Хүн төрөлхтөн бид хувь заяаны хамтын цогц, аюулт хар тахлын өмнө бид нэг гэр бүл байх ёстой. Иймээс хариуцлагыг хэн нэгэнд яаран тохохоос илүүтэйгээр, хэн нэгийгээ ялгаварлан гадуурхалгүйгээр хамтдаа хичээн зүтгэх нь маш чухал болоод байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • unen baihoo hamag muu muuhai zuil  amerikaas gardag har tamhinii eh uusver ch amerikiin guigachinguudaas garsan  har tamhi bol delhii niitiig   suiruuleh ayultai , muu l bol zahiin har ovoohoi gegcheer muu ovchniig enetheg hytadaas garlaa gj shuugih  etssiin etsest chanariin ylgaa baij l bna , amerikchuud ydarsan tsagt tuslah ni yu l bol

    • Хятадууд сарьсан багваахай, могой, далайн шавьж идсэнээс болсон гэж дүгнэсэн. Энэ чиньамтьнаас хүнд халдсан өвчин. Буруугаа хүлээхийн оронд бусдыг үндэслэлгүй гүтгэж болохгүй.  АНУ Хятадуудыг хорлох гээд л вирус тарааж явах хүмүүс биш.  Хятадууд л харин тэнэг уламжлалт хоол   хүнс гээд хамаг шавьж, амтьны мах идэхээ болоих хэрэгтэй. Генийн өвчин үүсгээд. Өмнө нь САРС гээд өвчин гарахад бас л хортой амьтны мах идсэнээс хятадууд өвчний халдвар гаргасан.

    • ХӨДЛӨЖ БУЙ БҮХНИЙГ ИДДЭГ НЬ ХЯТАДУУДИЙН БУРУУ ИДЭХДЭЭ АМЬТАН БОЛГОНЫГ ТАМЛАН ИДДЭГ НЬ ХЯТАДУУДИЙН БУРУУ  ДЭЛХИЙГ ХЯТАДУУД БҮРХЭНЭ ГЭДЭГ БҮР БУРУУ ИЙМ Л БАЙНА ДАА ХӨРШҮҮДЭЭ САЙН ТУНГАА ЗҮГЭЭР Л АМЬДАРЦГАА

    • америк гэж хараал идсэн бузартай улс нэг байнаа! хамаг муу муухайн эхлэл тэндээс үүсэлтэй! дандаа хүний гараар могой бариулж, улс үндэстэнг шулж шимсэн. хурдан сөнөж далд ороосой!!

    • 21-р зуунд Шинжаан-Уйгарын нутагт концлагер байгуулж хүмүүсийг тарчлан зовоож буй Хятадууд юу ч хийж мэднэ

    • Хятадууд хүн төрөлхтөний өмнө үйлдсэн гэмээсээ бултах гэж байна уу. Одоо оройтсон. Дэлхий даяараа хятадуудыг л гэж үзэж байгаа. Маш их нүгэл үйлдсэн хятадууд 300 жилийн дараа улс нь байх уу үгүй юу

    • хамаг муу муухай зуйл америкаас уусэлтэй байх боломжтой энэ улсад сургууль тегссен элбэгдорж сайханбилэг хоеулаа америкийн тагнуул хорлон суйтгэгч бна ш дээ

    • хятадаасл гаралтай нь мэдээж, олон амьтан шавж шарж, амьдаар нь тарчилгаж идэж ууна, ечнеен олон тевд хумуусийг тамалж яргалж алсан нугэл нь ирж байгаа

    Холбоотой мэдээ