• ЗТХЯ-ын газрын дарга асан Р.Мэргэнийг АТГ шалгаж байна

    Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Р.Мэргэнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, Монгол улсын эсрэг ажилласан гэх үндэслэлээр АТГ-д шалгаж байна.

    М.Энхболдыг МАН-ын дарга, УИХ-ын дарга байхад ЗТХЯ-нд Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар томилогдсон Р.Мэргэн нэг хэсэг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хүртэл түр орлон гүйцэтгэсэн.

    Түүнийг М.Энхболдын хүү Э.Анарын 10 жилийн хамгийн дотно найз гэлцдэг. Р.Мэргэн ЗТХЯ-нд концессын гэрээ хариуцан ажиллаж байсан.

    Концессын гэрээнд Монголыг төлөөлөх ёстой атал эх орондоо ашигтай заалтуудыг хассан гэх үндэслэлээр ЗТХЯ-наас АТГ-д шалгуулах хүсэлт гаргасан аж. Энэ хэрэг өнгөрсөн жилээс өдийг хүртэл шалгагдаж байна.

    ЭХ СУРВАЛЖ:SHILEN.MN

    gereg.mn

    Холбоотой мэдээ