• АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгээ 0.25 хувьд хүргэж буурууллаа

    2020-03-16

    Коронавирусийн сөрөг нөлөөнөөс эдийн засгаа аврах чиглэлээр авч хэрэгжүүлж буй шуурхай ажиллагааны хүрээнд АНУ-ын Холбооны Нөөцийн банкнаас бодлогын хүүгээ бараг тэг болгон бууруулах болсноо өнгөрөгч ням гарагт зарлажээ.

    Энэхүү шийдвэр нь 2008 оны санхүүгийн хямралаас хойш анх удаа ээлжит бус хурлаар бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргасан тохиолдол байлаа.Шийдвэр ёсоор бодлогын хүү 0-ээс 0.25 хувийн хооронд хүртэл буурсан байна.

    Коронанвирусын үед хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дээд зэргээр дэмжих, үнийг тогтвортой байлгах, мөн инфляцаас зайлсхийхийг хичээж буйгаа АНУ-ын Холбооны Нөөцийн банкнаас онцолжээ. Бодлогын хүүгээ ийнхүү 0-ээс 0.25 хувийн хооронд барьснаар улс орны эдийн засаг коронавирусын үед бий болсон нөхцөл байдлыг даван туулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа гэжээ.

    Тус шийдвэрт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

    Эх сурвалж:Cnn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ