• Архи уух нь коронавирусээс хамгаалахгүй, харин ч дархлааг бууруулж,өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг

    2020-03-16

    Хорио цээрийн хугацаанд архины хордлогод орсон иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна.

    Тодруулбал,Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Хурандаа И.Баттөгсийн мэдээлснээр нийт 6,000 зөрчил бүртгэгдсэнээс дийлэнх нь гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаалах, түргэн үйлчилгээний цэгт утаат тамхи худалдан борлуулах, мөн гэр орондоо олноор цугларах зэргээр ахуйн хүрээнд архидан согтуурсан байна.

    Тийм учраас хорио цээрийн үед ахуйн хүрээний архидалтаас улбаатай гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх,гэр бүлийн хүчирхийлэл гаргахгүй байх талаас тогтмол хяналт шалгалт хийж, хуваарьт эргүүлээр ажиллахаар болсон байна.

    Иргэдийн дунд архи нь бие дэх вирусыг устгах үйлчилгээтэй учраас өвчнөөс урьдчилан сэргийлэн уух гэсэн буруу ойлголт үүсээд байна.

    Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Архи уух нь харин ч хүний дархлааг бууруулж, өвчлөлд өртөх магадлалыг нэмэгдүүлнэ.

    Архи сайн хамгаална гэж үзээд маш их архи уусны улмаас 200 орчим хүн хордож, 30 гаруй хүн нас барсан эмэгнэлтэй явдал гарсан.

    Архи бол коронавирусээс хамгаалахгүй, харин ч тусах магадлалыг нэмэгдүүлдэг” хэмээн мэдээлэл өгсөн юм.

    Иран улсад коронавирусыг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй архи зарж байна гэсэн худал мэдээллийг тарааж иргэдэд хууль бусаар их хэмжээгээр худалджээ. Үүний улмаас нийт 218 хүн архины гүн хордлогод орж, 27 хүн нас барсан билээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ