• Онгоцноос бууж байхдаа иргэд гараа даллан, мэхийн ёсолж, агаарт үнсэлт илгээн талархлаа илэрхийлж байлаа

    2020-03-15

    Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр өнөөдөр/2020.03.15/ 16:40 цагт МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр Монгол Улсын 244 иргэнийг эх орондоо авч ирлээ.

    Шинэ коронавирусын голомтот бүс нутаг БНСУ-аас ирсэн учир биеийн байдал, зорчих хөдөлгөөнд хийсэн, оршин сууж байсан газар зэргийг нь харгалзан шууд Чингис хаан нисэх онгоцны буудлын нисэх талбайгаас гурван газарт хувиарлан тээвэрлэлээ.

    Нэн тэргүүнд мэс засалд орсон, хүнд өвчтэй зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай 50 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт, 184 хүнийг Энх Саран сувилалын газарт, тус улсын Бусан, Тэгү хотоос ирсэн 10 иргэнийг ХӨСҮТ-д тус тус хүргэж тусгаарлаж, ажиглалтад авлаа.

    Эдгээр иргэдийг хорио цээрийн дэглэмийн дагуу 14 хоног тусгаарлан ажиглана.

    Онгоцноос бууж байхдаа иргэд болон хүүхдүүд гараа даллан, мэхийн ёсолж, агаарт үнсэлт илгээн талархлаа илэрхийлж байлаа. Мөн үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын  тавьсан шаардлагыг биелүүлж, хүлээцтэй соёлтой, хүндэтгэлтэй хандаж байв  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ