БНСУ-аас 244 иргэн эх орондоо ирлээ

2020-03-15

БНСУ-аас 244 иргэдээ авсрах тусгай үүргийн онгоц 13:20 минутын орчимд БНСУ-ын Инчеоны нисэх буудлаас хөөрч 16:50 минутад Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Улаанбаатар-Сөүл чиглэлд ОМ301 аяллын дугаартай тусгай үүргийн онгоц 244 иргэнээ эх оронд нь авчрахаад өнөөдөр 08:25 цагт хөөрсөн юм.

БНСУ-д коронавирус голомтлон бүртгэгдэн Тэгү,Бусан хотуудаас ирсэн эсвэл шинж тэмдэг илэрч буй иргэдийг ХӨСҮТ-т шилжүүлэн тусгаарлана.

Эмчилгээ хийлгэж байсан, жирэмсэн зэрэг нийт 47 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана. Харин үлдсэн иргэдийг Хан-Уул дүүрэгт байрлах Энх-саран сувилал, “Амар” зочид буудалд тусгаарлах юм.

Иргэдийн ачааг 14 хоног тусгаарлаж, ариутгасны дараа иргэдэд хүлээн өгөхөө УОК-оос мэдээлсэн билээ.

Зам тээвэр,хөгжлийн яамнаас тусгайлан гаргасан 8 автобусаар тусгаарлах байрууд руу шууд хүргэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ