• Маргааш 07:00 цагаас эхлэн Улаанбаатар руу орох, гарах хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ

    2020-03-15

    Улаанбаатар хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг, аймаг сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэгийг  гуравдугаар сарын 16 буюу маргаашийн 07:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан.

    Хөдөлгөөнийг хориглосон хугацааг сунгахгүй гэдгийг Шуурхай штабын дарга ОБЕГын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллээ.

    “Гуравдугаар сарын 10-ны өдрийн УОК-ын 05 дугаар тогтоолоор хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан. Маргааш өглөө 07:00 цагт дуусна. Түүнээс цааш хэвийн гольдролдоо орно гэдгийг мэдэгдэж байна.

    Маргааш 07.00 цагаас хөдөлгөөн эхэлнэ” гэлээ.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ