• Д.Нямхүү:Францын иргэний хамгийн ойрын хавьтал нийт 269 хүнд шинжилгээ хийж дууслаа, бүгд халдваргүй гарлаа

    2020-03-15

    Коронавирусын халдвар авсан францын иргэний хамгийн ойрын хавьтал болох нийт 269 хүний шинжилгээний хариу бүгд халдваргүй гарчээ.

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр Дорноговь аймгийн кэмпээс авчирсан 54 хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.

    Өнгөрсөн тав дахь өдөр гадаадын иргэнтэй хамгийн ойр байсан жолооч, орчуулагч зэрэг есөн хүний шинжилгээний хариу халдваргүй гарснаар, нийт 207 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.

    Тэгвэл өнөөдөр нэмж 54 хүний шинжилгээ сөрөг гарснаар нийт 269 хүн халдваргүй гэдэг нь тогтоогдлоо.

    Д.Нямхүү “Хамгийн эгзэгтэй ойрын хавьтал гэж үзсэн 269 хүмүүсээ хяналтандаа авч шинжилгээ хийж дууслаа. Өнөөдөр ирж байгаа онгоцыг хэрхэн хүлээн авч, эрэмбэлэн ажиллах тухай ХӨСҮТ,ОБЕГ албаныхан бүгд үүрэгт ажлаа хуваарилан авсан. Голомтыг хумитгасан, голомт бүрэн хяналтандаа орсон.” гэлээ.

    Өчигдөр ХӨСҮТ-д 3, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад 53 хүнийг ажиглалтад авч тусгаарлажээ.

    Gereg.Mn

    ЭМЯ-наас мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Saturday, March 14, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ