• Халдвар аваад амьд үлдсэн 48 настай,БНСУ-ын иргэн Пак өвчилсөн,эдгэрсэн түүхээ хуваалцжээ

    2020-03-15
    Өмнөд Солонгосын их сургуулийн багш 48 настай Пак Хиун “Би нэгэнт л тусаагүй юм чинь надад ямар ч хамаагүй гэж бодож байсан. Тусахгүй гэдэгтээ ч итгэлтэй байлаа” гэж бичжээ.
    Түүний хувьд тогтмол дасгал хийдэг, хувийн ариун цэврээ сайн сахиж, гараа байнга угааж байсан боловч нь тэр бүгд нь тус болсонгүй халдвар авч, шинжилгээ өгөхөөр зогсож байхдаа ухаан алдан унажээ.
    Өөр шигээ алдааг битгий давтаасай гэсний үүднээс фэйсбүүктээ ийнхүү бичжээ:
    “Бид сонор сэрэмжээ өндөр байлгах хэрэгтэй. Гэвч айж сандарч огт болохгүй. Энэ өвчин надад хамаагүй гэж бодох нь тэнэглэл. Миний хувьд өвчин надаас холуур өнгөрнө гэдэгтээ хэтэрхий итгэлтэй байлаа”
    • Пакын амьдардаг Бусан хотод коронавирусын анхны тохиолдол хоёрдугаар сарын 21-ний өдөр бүртгэгджээ. Мөн тэр өдөр Пакын хувьд хоолой нь өвдсөн, хөнгөхөн ханиалгах шинж тэмдэг илэрч эхэлсэн байна.
    • Хоёр өдрийн дараагаас цээжинд нь бага зэргийн даралт мэдрэгдэж, амьсгалахад хүндрэлтэй болсон учраас гэртээ байжээ.
    • Хоёрдугаар сарын 24-ний өдрийн өглөөнөөс эхлэн амьсгалахад улам хүндрэлтэй болжээ. Мөн тэр өдөр Бусаны Ончеон сүмд коронавирус голомтлон халдварлаж эхэлжээ.
    Гурав дахь удаагаа утсаар зөвлөгөөний авсны эцэст шинжилгээ өгөхөөр явсан боловч хүлээж байх явцдаа амьсгал нь давхцаж, улмаар шалан дээр толгойгоо хүчтэй цохин ухаан алджээ.
    Эмнэлэгт эмчлэгдэж эхэлснээс хойш хоёрдугаар сарын 26-наас эхлэн хүчилтөрөгчийн аппаратгүйгээр бие даан амьсгалах боломжтой болсон байна.

    “Миний хувьд халуурах, цээжин дээр ямар нэгэн хүнд зүйлээр дарж байгаа юм шиг шинж тэмдэг илэрч байсан. Хааяа их өлсдөг байсан.Гэхдээ амьсгалахад ч хүндрэлтэй байсан учраас хатуу зүйл зажилж, залгихад хэцүү байлаа” гэсэн байна.

    Эмч нарын зөвшөөрлөөр есөн өдрийн дараа гэртээ харьсан бөгөөд үргэлжлүүлэн 14 хоног өөрийгөө тусгаарлана гэжээ.

    Эх сурвалж:South China morning post

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ