• БНСУ дахь иргэний сэтгэгдэл:Монголын төр иргэнээ авах гээд онгоц хүртэл явуулж байна,маш их баярлалаа

    2020-03-14

    #SocialNews буландаа бид БНСУ-д амьдардаг иргэн Ард түмний хүү Ням-Эрдэнэ-ийн оруулсан постыг онцолж байна.

    БНСУ-д нэг монгол хүн коронавирусын халдвар авсан ч эдгэрсэн гэж өнөө өглөө ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга мэдэгдсэн. Энэ тухай ЭНД дарж уншина уу.

    Мөн тус улсаас Монголд ирэхээр бүртгүүлсэн хүмүүс энд ирээд тусгаарлагдах мөнгөө төлөхгүй бол нислэг баталгаажихгүй гэдгийг ч мэдэгдсэн билээ. Энэ тухай ЭНД.

    Тэрээр, дараахь постыг оруулжээ.

    ….Нэг зүйлийг л маш сайн ойлголоо. Монгол хүн короно тусахгүй байгаа юм биш, Монголд байгаа хүн л тусахгүй байгаа юм байна. Цаг агаар хоол хүнснээс болж байгаа байх. Өчигдөр Солонгост хоёр  хүн коронавирус  туссан гэсэн мэдээ сонсоод бүгд айдас хүйдэстэй болчихлоо. Аймар юмаа.. За тэр яахав нэг зүйлийг хэлмээр санагдаад болохгүй нь: Монголын төр иргэнээ авах гээд онгоц хүртэл явуулж байна. Энэ чинь том сэтгэл юм шүү. Эрт орой нь хамаагүй үнэхээр сайхан санагдаж байна. Маш их баярлалаа.

    Харин эндээс Монгол явах гэж байгаа хүмүүс ямар өчүүхэн бодолтой арчаагүй юм бэ. Үнэтэй байна л гэнэ, яасан орой явуулдаг юм л гэнэ, ямар бага хүн авдаг юм л гэнэ, бид нар үнэгүй явах ёстой л гэнэ, очоод хорионд орвол байр нь онцгүй л гэнэ, бөөн хэрүүл, бөөн эрхээр хатсан хүмүүс. Улсын боломж нь тийм байна гэж хэд хэлүүлэх гэсэн юм, бололцоо нь л тэр. Өөр яахын, харин ч авч байгаад нь баярла… Та нарыг хэн ч энд ир гэж албадаагүй, хэн ч хүчлээгүй шүү, бүгд л өөрсдөө дурандаа л ирсэн биз дээ. Энд ирээд өчнөөн л ажил хийгээ биз дээ. 4 5-хан хоног ажилсан мөнгөө өөртөө зарцуулж чадагүй татганаад үхлээ юу. Зүгээр та нар битгий шалчиганацгаа. Удахгүй энд монголчуудын өвчлөл ихсээд ирвэл олон юм ярихгүй, чимээгүй үнэтэй ч хамаагүй мөнгө төгрөгийг нь төлөөд гуйгаад явах хүмүүс өч төчнөөн гарч ирнэ. Зүгээр л боломж олдож байгаа дээр төрийн минь сүлд өршөө гээд залбираад баярлаад чимээгүй явцгаа. Баярлалаа баяртай…

    Нэг зүйлийг л маш сайн ойлголоо. Монгол хүн короно тусахгүй байгаа юм биш Монголд байгаа хүн л тусахгүй байгаа юм байна….

    Posted by Ард Түмний Хүү Ням-Эрдэнэ on Friday, March 13, 2020

    gereg.mn

    Холбоотой мэдээ