• БНСУ-аас ирэх иргэд 14 хоног тусгаарлагдах зардлаа урьдчилж төлөхгүй бол нислэг баталгаажихгүй гэдгийг Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдэгдлээ

    БНСУ-аас ирэх нислэгээр ирж байгаа иргэд өөрсдийн хүсэлтээр ирж байгаа учраас УОК-ын Шуурхай штабаас гаргаж буй шийдвэрийг ягштал биелүүлэх хэрэгтэй гэдгийг анхаарууллаа. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Монгол улсын иргэн Үндсэн хуулиараа эх орондоо ирэх эрхтэй байдаг.Гэхдээ төлбөрөө өөрсдөө болон ар гэр нь төлөхгүй бол нислэг баталгаажихгүй, дараагийн иргэдэд боломж олгоно” гэв.

    БНСУ-аас тусгай нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 14 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцах бөгөөд эмнэлэг, сувиллын газар бол хоногийн 50 мянган төгрөг буюу нийт   700,000 төгрөг, Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд  тусгаарлагдах бол хоногийн  40 мянган  төгрөг буюу нийт 560,000 төгрөг байх аж.  Харин 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 настай хүүхэд хоногийн 30 мянга ,нийт 420,000 төгрөг байх ажээ.

    БНСУ-аас ирэх иргэдийн Монголд байх ар гэрийнхэн Онцгой байдлын ерөнхий газрын ХААН банкны  5084538375  дансанд  төлбөрөө урьдчилан хийснээр нислэг баталгаажна.

    Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхааруулсан.

    Холбогдох мэдээллийг 18001105, 51-262022, 318277, 263354 тоот утаснаас лавлах боломжтой ажээ.

     

    Шууд үзэх:

     

    Gereg.Mn

    БНСУ-д буй монгол иргэдийг эх орондоо авч ирэхтэй холбогдуулан мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Friday, March 13, 2020

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ