Б.Ууганбаяр:Цагаан хэрэгслийн 20-32 мянган төгрөгийг ар гэрийнхээр нь нэмж төлүүлнэ

2020-03-14

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас БНСУ-аас ирэх 250 иргэн ирэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Шуурхай штабын дарга ОБЕГын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Гадаад улсаас ирэх хүмүсийн зардлыг ОБЕГ-т төвлөрүүлж байна.

Одоогоор тусгаарлагдах байрны төлбөрөө төлсөн 210 хүн байгаагаас 85 нь Солонгосоос ирэхээр байна.

Энэ зардалд хоол хүнс, байрны зардлыг тусгасан. Тусгаарлах байрны хувьд сувилал, цэргийн зориулалттай болон зарим зочид буудлууд байгаа.

  • Сувиллын зориулалттай байранд өвчтэй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмчилгээ хийлгэж байсан хүмүүсийг байрлуулна.Сувиллын байрны үнэ 50,000 төгрөг.
  • Батлан хамгаалах, Дотоод хэргийн сургуулиуд дээр байрлуулахад цөөн тоогоор нь байрлуулна. Үүний үнэ 40,000 төгрөг.
  • 6-18 насны хүүхдийн зардал 30,000 төгрөг

АТМ-ээс төлбөрөө төлсөн хүмүүс хэн гэдэг хүний төлбөр төлснөө мэдээллэнэ үү

Мөн төлбөр мөнгөний асуудал дээр асуудлууд үүсч байна:

  • АТМ-ээс төлсөн хүмүүсийн хувьд хэн гэдэг хүний төлбөрийг төлж байгаа нь тодорхойгүй
  • Солонгост байгаа хүнийг төлбөрийг төлөхдөө энд гүйлгээ хийж байгаа хүн өөрийгөө нэрийг оруулчихсан
  • Нэг хүн 2-3 хүний төлбөр төлсөн зэрэг хүндрэлүүд үүсч байна гэлээ.

АТМ-ээс төлсөн бол хэн гэдэг хүний төлбөр төлснөө гэдгээ яаралтай мэдээлэхийг хүсч байна” гэлээ.

Мөн тусгаарлагдах хүмүүсийн цагаан хэрэглэлийг ар гэрээс нь хүргүүлэх санал тавьсан боловч одоогийн байдлаар нэг нь ч авчирж өгөөгүй байгаа гэлээ. Тийм учраас 100 ширхэг цагаан хэрэглэлийг эхний ээлжид зээлээр авч, иргэн ирсэн тохиолдолд төлүүлэхээр болжээ.

Иргэд болон түүний ар гэрийхэн нь эрээн өнгийн цагаан хэрэгслийн хувьд 20,000, цагаан өнгийн хэрэгслийн хувьд 32,000 төгрөг төлөх юм байна.

Ар гэрийнхэн цагаан хэрэгслийн мөнгийг нэмж төлнө.

Шуурхай штабын дарга ОБЕГын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Иргэдийн хүсэлтээр татан авах ажиллагаа зохион байгуулж байгаа учраас штабаас тавьж байгаа шаардлагыг ягштал биелүүлэх ёстой” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ