• Солонгосоос ирэх иргэд өвчний шинж тэмдгээ санаатайгаар нуун дарагдуулбал Эрүүгийн хуулиар хорих ял ногдуулна

    2020-03-14

    Энэ удаагийн БНСУ-аас ирэх нислэгээр ирж байгаа иргэд өөрсдийн хүсэлтээр ирж байгаа учраас УОК-ын Шуурхай штабаас гаргаж буй шийдвэрийг ягштал биелүүлэхийг анхааруулаа.

    Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг  “Монгол улсын иргэн Үндсэн хуулиараа эх орондоо ирэх эрхтэй байдаг.

    Татан авах ажиллагааг зохион байгуулахад коронавирусын эрсдэл зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг хамгийн бага байлгахаар ажиллаж байна.

    Монгол иргэдийг онгоцод суухаас өмнө шинжилгээ авах талаар Сөүл,Япон,Москва дахь элчин сайдын яамдаар дамжуулан тодруулсан боловч коронавирусын шинжилгээг эрүүл хүнээс авах боломжгүй гэж хариулсан.

    Онгоцоор явах гэж байгаа 250 хүнийг шинжилгээнд хамруулахын тулд эмнэлэгт цуглуулах нь тухайн иргэдийг халдвар авах эрсдэлд оруулж байна.

    Элчин сайдын яамаар Солонгосын эмнэлгүүдэд хүсэлт тавьсан боловч боломжгүй гэж хариулсан.

    Ирж буй иргэдээс сүүлийн 14 хоног өвчний шинж тэмдэг илэрсэн эсэх талаар бичүүлж, албан ёсоор гарын үсэг зуруулж баталгаажуулж авна

    Хэрвээ санаатайгаар нуун дарагдуулж монголд ирээд бусдад халдагдсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар хорих ялтай” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ