• Л.Мөнхтүшиг:Тэгү хотод амьдардаг монгол иргэн нь коронавирусын халдвар авсан ч одоо бүрэн эдгэсэн

    2020-03-14

    Өмнөд Солонгос улсын ХӨСҮТ-д манай иргэнтэй холбоотой нарийвчилсан мэдээлэл байхгүй байсан учраас Гадаад харилцааны яам Элчин сайдын яамаар дамжуулан албан ёсны мэдээлэл авч ажиллажээ.

    Өмнөд Солонгос улсаас албан ёсны мэдээлэл ирснийг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг танилцууллаа:

    “Тэгү хотод оршин суудаг 28 настай иргэн Б-д хоёрдугаар 23-нд ханиадны шинж тэмдэг илэрч дүүргийн эмнэлэгт хандсан.

    Улмаар хоёрдугаар сарын 27-ны өдөр коронавирусын шинжилгээ өгч халдвартай нь тогтоогдсон.

    Гэхдээ цусан дахь вирусын хэмжээ нь бага байсан учраас эмчилгээ бичин өгч, гэрийн хорионд байх мэдэгдэл өгсөн байна.

    Иргэн маань өөрийгөө 14 хоног тусгаарласны дараа гуравдугаар сарын 6,7-ны өдөр тус тус дахин шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг буюу халдваргүй гарсан.

    Одоо бол монгол иргэн маань эрүүл,чөлөөтэй явж байна” гэлээ.

    Монгол улсын хоёр иргэн гэж мэдээлснийг Солонгосын сайт өмнө нь коронавирусын халдвар авсан боловч, элэгний хурц үрэвслийн улмаас нас барсан хэмээн дүгнэлт гарсан иргэнийг оруулан тооцсон байжээ.

    Олон нийтийн хэвлэл,мэдээллийн хэрэгслээр явж байгаа тодорхойгүй, мэдээллийг түгээхгүй байхыг мөн албаны бус мэдээлэлд итгэхгүй байхыг хүслээ.

    Видео үзэх:

    gereg.mn

    Холбоотой мэдээ