• Австрали,Испани,Франц улсуудаар дамжин Алтанбулагийн хилээр орж ирсэн гэр бүлийн 13 хүнийг тусгаарлаж, ажиглалтад авсан

    2020-03-14

    Тусгаарласан сэжигтэй тохиолдлын нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Буянжаргал өглөө.

    Нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш нийт 1298 хүнийг тусгаарлан ажиглалтад авч хянаж ажиллажээ. Одоогоор нийт 637 хүн ажиглалтад байна.

    Тэрбээр үргэлжлүүлэн “Дархан-Уул аймагт Алтанбулагийн хилээр орж ирсэн гурван гэр бүлийн 13 хүнийг нэмж тусгаарлалтад аваад байна.

    Австрали, Испани, Франц улсуудаар дамжиж явсан өгүүлэмжтэй” гэлээ.

    Эмнэлгийн бэлэн байдлын хувьд:

    1. Монгол улсын хэмжээнд нийт 18,660 эмнэлгийн ор үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар нэмэлтээр 2915 орыг ажиллуулж байна.
    2. Эрчимт эмчилгээний хувьд 630 ортой

    Коронавирусээр өвчлөгсдийн 80 орчим хувь нь хөнгөн, 15 хувь нь хүнд, 5 хувь нь маш хүнд өвчилдөг. Хүнд буюу маш хүнд өвчтөнг 3-6 долоо хоног эмчлэнэ гэдэг тооцооллоор ор,амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн баллоны бэлэн байдлаа хангаж байна гэлээ.

    Видео үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ