• Дональд Трамптай Mar-a-Lago эдлэнд хамт байсан хоёр дахь хүний шинжилгээний хариу халдвартай гарчээ

    2020-03-14

    АНУ-ын Ерөнхийлөгчийн хувийн Mar-a-Lago эдлэнд Дональд Трамптай хамт байсан хүмүүсээс коронавирусын халдвар авсан хоёр дахь тохиолдол батлагдсан талаар албаныхан мэдээллээ.

    Ийнхүү Трамптай ойр харилцсан хоёр дахь хүн COVID-19-өөр өвчилсөн нь батлагдлаа. Хамгийн эхний тохиолдол нь Бразилийн өндөр албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн эдлэнгээр зочилсноос хэдхэн өдрийн дараа халдвар авсан гэдэг нь тогтоогджээ.

    Харин энэ удаад, тухайн хүн нь өнгөрөгч ням гарагт Флоридагийн Mar-a-Lago эдлэнд зохион байгуулагдсан хандивын үйл ажиллагаанд оролцсон юм.

    Дональд Трамп АНУ-д үндэсний хэмжээний онц байдал зарлахаа мэдэгдсэн  боловч өөрөө, гэр бүл болон хамгийн ойрын алба хаагч нар нь өөрсдийгөө халдвараас хамгалаахгүй байгаа нь олны дунд эргэлзээ үүсгээд байна.

    Нэгдүгээр зэргийн хавьтал болсон ч ямар нэгэн шинж, тэмдэг илрээгүй учраас өөрийгөө тусгаарлах шаардлагагүй гэж байсан боловч Бразилийн өндөр албан тушаалтны шинжилгээний хариу халдвартай гарсны дараа  Дональд Трамп ч  шинжилгээ өгөхөөр болсон гэдгээ хэлжээ.

    Эх сурвалж:South China morning post

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ