• Өмнөд Солонгост өдөрт илэрдэг Covid-19 халдварын тоо дөрвөн өдөр дараалан буурлаа

    2020-03-14
    Хятадаас гадна хамгийн эрчимтэй голомтлон халдварлаж байсан Өмнөд Солонгос улсад өдөрт илэрдэг Covid-19 халдварын тоо дөрвөн өдөр дараалан буурсан тухай албаныхан мэдээллээ.
    Гуравдугаар сарын 8-9-ний өдөр нийт 131 тохиолдол бүртгэгдсэн тухай Өмнөд Солонгосын өвчний хяналт,сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ. Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд өдөрт илэрдэг халдварын тоо 500-аас доош буухгүй байсан бол өнгөрсөн долоо хоногийн байдлаар дөрвөн өдөр дараалан буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал:
    • Гуравдугаар сарын 6-нд 438
    • Гуравдугаар сарын 7-нд 367
    • Гуравдугаар сарын 8-нд 248
    • Гуравдугаар сарын 9-нд 131 шинэ тохиолдол тус тус нэмж бүртгэгдсэн байна.
    Ийнхүү Covid-19 вирусын тархцын эрчим суларч байгаа нь олноор нь шинжилгээнд хамруулж, хавьтлын судалгааг сайжруулсан зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ.
    Солонгосын нийт халдварын 60 гаруй хувийг эзэлж байсан Шинчёнжи сүмийн бүх гишүүдийг шинжилгээнд хамруулан дуусчээ.Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгос улсад нийт 7,513 тохиолдол бүртгэгдэж, 54 нас баралт бүртгэгдээд байгаа юм.
    Эх сурвалж:South China morning post
    gereg.mn

    Холбоотой мэдээ